Гар утасны вирусны тухай

2011/01/10 Нийтэлсэн [D]uluU
Үнэндээ бол гар утасны вирус гэх ойлголт 2000 онд бий болсон гэж үзэж болох юм. Тэр үед................
Испанийн цахилгаан холбооны компанийн системд нь єєрчлєлт орж, хүмүүст муухай үгтэй мессэж илгээгджээ. Гэхдээ энэ нь үнэн хэрэгтээ вирус биш юм. Харин гар утасны анхны вирус одооноос тийм ч хол биш, 2004 онд бий болжээ. "Кабир.А” нэртэй анхны энэ вирус нь Bluetooth буюу утасгүй холболтоор холбогдох боломжтой цєєн тооны утсанд халдварласан байна. Тэр үед 24 настай байсан Испанийн компьютерийн програмист ValleZ хэмээх залуу энэ вирусийг зохиожээ.


Гэхдээ энэ
вирус тийм ч хор нєлєєтэй байгаагүй, зүгээр л гар утасны вирус гэж байж
болох юм шүү гэдгийг сануулсан гэлтэй. Үүний үр дүнд вирусийн эсрэг
судлаачид бий болж, энэхүү том асуудлын шийдлийг олох хєгжүүлэлтийн
процесс эхэлсэн гэж болох юм. Харин анхны вирус илэрснээс хойш сар бүр
шинэ шинэ вирусүүд илрэх болжээ. McAfee Avert лаборатори 450 гаруй
тєрлийн гар утасны вирусийг тогтоогоод байна. Гэхдээ энд спам
захиануудыг оруулаагүй юм. Бид ємнєх дугаартаа интернэт луйвар болон
спам захианы талаар нийтэлсэн. Тэгвэл имэйлээр дамжин тархдаг спам
захианууд гар утсаар ч гэсэн "аялдаг” болжээ.
Одоохондоо
спам-мессэж нь гэм хор багатай, сурталчилгаа хэлбэрийн мессэжүүд байна.
/Танд ч гэсэн янз бүрийн зар, мэдээлэл, сурталчилгааны мессэжүүд ирдэг
биз ээ/ Гар утасны вирус одоогоор компьютерийн вирус шиг тийм ихээр
түгэн тархаж, тийм их хохирлыг учруулахгүй байгаа ч гэсэн ирээдүйд яг л
компьютерийн вирус шиг хор хєнєєлтэй болох нь дамжиггүй. Манайд гар утас
хүн бүхний хэрэглээ болж, харилцаа холбооны маш чухал хэрэгсэл болоод
байгаа учраас тэр хирээрээ єргєн хурдацтайгаар дэлгэрэх болно. Дээр нь
хэлэхэд гар утас бүхэн компьютер интернэтэд холбогддог болж, єєр
хоорондоо утасгүй холбоо буюу Bluetooth-ээр тєвєггүйхэн холбогдох болсон
болохоор компьютерийн вирусээс ч илүү "боловсронгуй” хурдан тархах
магадлалтай юм. "Кабир” нэртэй дээрх вирус аажмаар тархсаар єнгєрсєн онд
л гэхэд 10 гаруй оронд тархаж амжжээ.
ГАР УТАСНЫ ВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?



Гар утасны вирус бол үндсэндээ компьютерийн вирустэй ижил, тєхєєрємжєєр
халдварладаг, єєрєє єєрийгєє хуулдаг файл юм. Гэхдээ компьютерийн вирус
буюу єт нь имэйл, аттач файл /интернэтээр файл илгээх/, интернэтээс
файл татахад уг файлд нууцаар "шингэж”, дамжин тархдаг бол, гар утасны
вирус буюу єт нь интернэт рүү орж дуу, зураг, файл татах, MMS буюу
зураг, видео гэх мэт явуулах мессэжээр тархдаг. Харин компьютерийн
вирусээс ч илүү аюул байгаа нь утасгүй холболт болох Blue¬tooth–ээр
дамжин тархдаг явдал юм. Хэрвээ Bluetooth холболтоо унтраах буюу
салгахаа мартсан л бол хажууханд байгаа хүний Bluetooth-тэй гар утаснаас
вирус шууд дамжин тархана.

Эхний хэдэн вирусүүд Symbian хэмээх
үйлдлийн системтэй, єєрєєр хэлбэл Nokia S60 маркийн утаснуудад
халдварлажээ. Гар утасны ертєнцєд үйлдлийн систем нь олон янз байгаа
учраас вирус хурдацтай, єргєн хүрээтэй тархахад бас нэгэн саад болж
чадаж байгаа юм. Єєрєєр хэлбэл гар утас олон янзын үйлдлийн системтэй,
олон тєрєл маркийнх байгаа нь вирус зохиож дэлгэрүүлэхэд саад учруулж
байгаа гэхэд болно. Хэрвээ бүх гар утас Windows шиг дэлхий даяар тархсан
ганцхан үйлдлийн системтэй байсан бол ч. Вирус буюу халдвар тээгч файл
нь голдуу тоглоом, нэмэлт функц програм, тэгээд мэдээж хэрэг порнограф
зэргээр зүсээ хувилгасан дүр тєрхтэй байна. Харин халдвар тээгч текстэн
мессэж нь заримдаа таны найзаасаа хүлээж авч байгаа мессэжний гарчигт
сэмхэн орч, тэр мессэжийг нээнгүүт гар утас руу чинь дамжаад орчихдог.


ХЭРХЭН ТАРХДАГ ВЭ?


Гар утас зєвхєн дуудлага хүлээж авдаг бол ямар ч эрсдэлд орохгүй ээ.
Гэтэл одоо утсыг зєвхєн ярихад ашиглана гэдэг хоцрогдсон ойлголт. Орчин
үед гарч байгаа хамгийн энгийн гар утаснууд гэхэд л ярих, мессэж илгээх,
хүлээн авахаас гадна, интернэтэд холбогдож, єєр хоорондоо утасгүй
холболтоор чєлєєтэй холбогдон дуу, видео, зураг илгээдэг болсон.
Blue¬tooth буюу утасгүй холболтоор холбогдоход гар утсанд вирус маш
амархан дамжин орно. Ер нь гар утасны вирусүүд үндсэн 3 янзаар тархдаг.

Интернэтээс файл татах [Download from internet]


Гар утсаар интернэтэд холбогдож файл татахын тулд утсаараа шууд
интернэт рүү орж болно. Нєгєє талаар утсаа компьютертай холбож, файл
татаж болно. Аль ч тохиолдол байсан вирус гар утас руу амархан нэвтэрч
орж чадна. Яг л бидний мэддэг компьютерийн "уламжлалт” вирус шиг.


Bluetooth буюу утасгүй холболт


Гар утас хоорондоо Blue¬tooth холболтоор холбогдоход вирус шууд дамжин
халдварлах боломжтой. Тэгэхээр гар утасны вирус ч бас агаарын замаар
халдварлаж байгаа биз.

MMS буюу мультимедиа мессэж

Яг л
имэйлээр дамждаг компьютерийн вирус шиг мессэжэнд ч гэсэн "нуугдсан”
байдаг бєгєєд мессэжээр ирсэн зураг, дуу зэрэг файлыг нээн утсандаа
суулгахад дамжин утсанд нэвтэрдэг. Улмаар утасны жагсаалтад нэвтэрч,
тэнд хадгалагдсан бүх утасны дугаар руу єєрийгєє хуулан хувилж илгээдэг.
Вирус зохиогчид гар утасны вирусийг зохиохдоо компьютерийн вирустэй
ижил гол 2 аргаар дамжин халдварладгаар зохиож байгаа. Энэ нь инсталл
хийхэд буюу суулгахад, эсвэл файлыг нээхэд вирус дамждаг юм.


ГАР УТАСНЫ ВИРУС ЯМАР ХОР ХЄНЄЄЛТЭЙ ВЭ?


Анхны вирус болох Кабир нь гэм хоргүй байсан гэж дээр хэлсэн. Утсанд
суумагцаа єєрєє єєрийгєє хуулан тархахыг оролдож байв. Харин түүнээс
хойш гарсан бусад гар утасны вирусүүд их бага хэмжээгээр хор хєнєєл
учруулж байна. Вирус нэвтэрсэн бол контентууд устаж болно. Түүнчлэн
календарь, тєлєвлєгєє болон холбогдох мэдээллийг бүхэлд нь устгах
магадлалтай. Устгадаггүй юмаа гэхэд системд нэвтрэн орсон л бол гацах,
ажиллагаанд нь саад учруулж, хэвийн биш болгодог. Тэгвэл вирустэй болсон
гар утсыг яаж мэдэх вэ. Ємнєх үеэсээ удаан ажиллагаатай болно, зай нь
амархан дуусна, гар утасны тєлбєр тооцоо алдаатай, магадгүй илүү их гарч
болно. Одоогоор гар утасны вирусийн зарим нь компьютерийн вирус шиг
хүчтэй хор нєлєєтэй биш, гэм хоргүй, тоглоом, шоглоом маягтай байдаг бол
зарим нь системд нєлєєлж чаддаг. Түүнчлэн утасны жагсаалтад байгаа бүх
утасны дугаар руу MMS мессэж илгээнэ. Мэдээж энэ мессэжэндээ єєрєє
єєрийгєє хувилсан байгаа болохоор, мессэжээр дамжин таны гэр бүл, найз
нєхєд, бизнесийн түншүүд гээд бүх таньдаг мэддэг хүмүүст тархана гэсэн
үг юм. Ингэж явуулсан мессэжийн тєлбєр бодитоор гарч, таны нэгжийг
дуусгах магадлалтай. Хэрэглэгчийн дансан дахь нэгжийг устган хоослох
чадалтай вирус ч олон байдаг, нєгєє талаараа иймэрхүү мессэжүүд илгээн
хамаг нэгж дуусгаж байгаа вирус ч байгаа юм. Гар утасны хатуу дискэнд нь
нєлєєлдєггүй учир системийг нь сэргээхэд болно. Хэрвээ таны гар утас:

* Гацаж, ажиллахгүй болох
* Ойр ойрхон унтарч, асах
* Гар утасны зарим үйлчилгээ хаагдах, мессэж ч илгээж болохгүй болох
* Эсвэл гадагшаа тасралтгүй мессэж илгээгдэх
* Гэв гэнэт зай амархан дуусах буюу зай суух
* Текстэн мессэж єєрчлєгдєн очих /вирустсэн утаснаас явуулсан мессэж танигдахгүй болж хувирах магадлалтай/
* Дансанд дахь нэгж тодорхой бусаар дуусах зэрэг шинжүүд илэрч байгаа бол вирустсэн байж болзошгүй юм.

Дайралт:Symbian 60 серийн утас
Юугаар дамждаг:Bluetooth,Интернэтээр
Хор хєнєєл:Дуудлага
илгээх, хүлээн авах болон бүх функцүүдийг ажиллагаагүй болгоно.Утасны
жагсаалтанд байгаа бүх утасны дугаар руу MMS илгээнэ.Утасны эхлэх
горимыг эвдэж, бүхэлд нь ажиллагаагүй болгоно.
Шошго

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Anonymous & NAME/URL гэсэнг сонгоно уу!