Интэрнэт зар сурталчилгааг зогсоох!

2011/01/17 Нийтэлсэн Anonymous
Ямар нэгэн вэб сайтанд орхоор элдэв рэклам гарж ирдэг шүдээ тэдгээрээс залхсан хэсэг бүлэг хүмүүсд зориулж хэрхэн хаах талаар хичээл софтуудыг оруулж байна...

Та Microsoft Internet Explorer-н хэрэглэгч бол: Microsoft-н хэрэглэгчид Microsoft компанид талархлаа илэрхийлэхэд илүүдэхгүй. Учир нь энэ компани нь browser-тээ зар суртчилгаа хаах програмыг суулгаж өгсөн байдаг. Та харин үүнийг тохируулан тавихад л хангалттай юм. Тэгэхээр доорх алхмууд таньд туслах болно.
1. Internet Explorer-ээ нээ.
2. Tools гэсэн товчийг дар.
3. Options-ийг сонгон дарна.
4. Privacy хэсгийг сонго
5. Privacy –ийн доод хэсэгт Pop-up Blocker гэсэн хэсэг байгаа хэрэв та зар суртчилгааг хаах буюу түгжихийг хүсвэл "Block pop-ups" гэсэн сонголтыг  дар. Мөн та нарийвчилсан тохиргоог хийхийг хүсвэл жишээлбэл: гарч ирэх суртчилгааны дууг хаах, мэдээллийн хэсгийг идэвхигүй болгох гэх мэт. Үүний тулд та Settings товчийг дараарай.
Microsoft Internet Explorer-ийн хуучны хувилбарыг хэрэглэдэг бол мөн гарч ирэх суртчилгааг хаах сонголт байдаг. Танд цөөхөн хэдэн зөвлөгөөг хүргэхэд:
Хэрэв Microsoft Windows болон Internet Explorer-г хэрэглэдэг бол үнэгүй зар суртчилгаа түгжигч бүхий Google Toolbar-г хэрэглэж болно. Мөн гуравдагч сайн зар суртчилгаа түгжигчийг ашиглах нь элдэв хэрэггүй зар суртчилгаа гарч ирэхээс сэргийлнэ. Доор хамгийн өргөн хэрэглэгддэг програмуудыг холболттой нь жагсаалаа.
PanicWare Pop-UP Stopper     http://www.panicware.com/
Smasher                              http://www.popupstop.com/
PopUp Cop                           http://www.popupcop.com/
NoAds                                  http://www.southbaypc.com/NoAds/

 Mozilla Firefox-н хэрэглэгчид бол:
Microsoft MSIE 6.0 гарахаас өмнө InternetExplorer-н хэрэглэгчид Mozilla Firefox сонгож байсан гол шалтгаан бол Mozilla Firefox өөрийн гэсэн зар суртчилгаа түгжигчтэй байсан явдал юм. Доорх алхмуудыг та дарааллуулан авсанаар түгжигчийг идэвхижүүлэх боломжтой.
1. Mozilla Firefox-г нээ.
2. Tools товчийг дар.
3. Options-ийг сонгон дар.
4. Options Window-ийн зүүн гар талаас Web features товчийг дарна.
5. Идэвхитэй байгаа "Block Popup Windows"-г идэвхигүй болгон өөрчилнө. Хэрэв та гарч ирэхийг зөвшөөрсөн вебсайтаа одоо түгжихийг хүсэж байгаа бол "Allowed sites" гэсэн сонголт дахь вебсайтуудыг арилгахад л хангалттай.
Netscape хэрэглэгчид бол:
Netscape 7.1 болон түүнээс өндөр үзүүлэлттэйг та хэрэглэдэг бол мөн өөр дээрээ зар суртчилгаа түгжигчийг агуулсан байдаг ба тохируулгыг доорх алхмуудаар хийгээрэй.
1. Netscape-ээ нээ.
2. Tools товчийг дар.
3. Popup Manager гэсэн сонголтыг сонго.
4. Энэхүү сонголт доор таны тусгай тохируулгууд тань байх болно.
Opera хэрэглэгчид бол:
1. Opera-г нээ.
2. Tools товчийг дар.
3. Quick preferences-г товш.
4. Энэхүү сонголт дээр доорх зүйлсүүд гарч ирэх болно. "Open all pup-ups", "Open pop-ups in background", "Block unwanted pop-ups", "Block all pop-ups".
Ингээд л та залхмаар зар суртчилгаануудаас ангижрах нь байна. Бас сээгийгээ мартваа :D
Шошго
  1. Niislel Ohin

    hmmmmm xexe zozo

    za 1 youtubed uuriin bichelgee tavisaan :p

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Anonymous & NAME/URL гэсэнг сонгоно уу!