Windows Vista-ийн талаар

2011/01/26 Нийтэлсэн Anonymous
Анх 2007 оны 01-сарын 30 ны өдөр дэлхий даяар зарлагдан гарч ирж байсан Windows Vista нь Microsoft-с гаргасан үйлдлийн систем бөгөөд гэрийн ба бизнес хэрэглээний бүх компьютерт тохирно.
Энэхүү үйлдлийн сиситем нь олон өөрчлөлт онцлогийг агуулсан. Заримаас нь дурьдвал график хэрэглээг сайжруулж, Windows Aero гэж нэрлэгдэх харагдах дизайнтай
 , хайх хэрэглүүрийг сайжруулсан, шинэ мультмедиа бүтээх програм буюу Windows DVD Maker-тай болсон мөн сүлжээ, аудио, хэвлэлт, дэлгэцийн системийг дахин боловсруулан гаргасан байна.

Windows ХР-н нэг нийтлэг дутагдал бол malmare, вирусээс хамгаалах аюулгүй байдал их сул байсан явдал юм. Харин Windows Vista-н дутагдалтай талыг мэргэжилтнүүд тодорхойлохдоо системийн өндөр үзүүлэлтийг шаарддаг, лицензийн хугацаа нь илүү хязгаарлагдмал, өмнөх хувилбаруудын хардвер, софтвертэй тохирох нийлэмж нь тааруу учраас Windows XР-тэй харицуулахад сэтгэл ханамжийн хувьд ч зохицолын хувьд ч бага хувьтай явж байна гэсэн.
Windows Vista  суулгахад ямар үзүүлэлттэй байх шаардлагатай вэ?
Гэрийн хэрэглээн дахь буюу Home Basic Vista
  -  1 GHz 32-бит (x86) эсвэл 64-bit (x64) процессор
  - 512 MB системийн санах ой
  - 20 GB хатуу диск хамгийн багадаа 15 GB-ийн сул зайтай байх
  - DirectX 9 графикийг дэмждэг байх 32 MB-ийн график санах ойтой байх
  - DVD-ROM драйвер
  - Аудио гаралттай байх
Бизнес хэрэглээн дахь буюу Home Premium/Business/Ultimate
- 1 GHz 32-бит (x86) эсвэл 64-bit (x64) процессор
-  1 GB системийн санах ой
-  40 GB хатуу диск15 GB-ийн сул зайтай байх
-  DirectX 9 графикийг
- WDDM драйвер
- 128 MB график сул зайтай байх
- хатуу дискэн дахь Pixel Shader 2.0
- Пиксиль бүрт 32 бит байх
- DVD-ROM драйвер
- Аудио гаралт
Ерөнхийдөө бол Windows Vista-ийн хамгийн доод талын шаардлага бол:- 800 MHz процессор болон  512 MB системийн санах ой
- 20 GB-ийн хатуу диск 15 GB-ийн сул хатуун дискийн зай
- Super VGA графикийг дэмждэг байх
- CD-ROM драйвер байх нь байна. Эдгээрийг хангасан тохиолдолд та Vista-г суулгаж авч болох юм.

1v.gif Windows Vista-н шилдэг 10 давуу тал болох хэрэглээ:


1. Файлуудаа хурдан хугацаанд олох боломж
Компьютер дээр тань байгаа ямарч төрлийн файл болох дуу, видео, фото, програм зэргийг Instant Search  ашиглан асар хурдан хугацаанд олох бололцоог олгосон. Эхлэл цэсэн дээр байрлах Instant Search дээр файлын нэрийг бичин хайхад л гарч ирэх болно.
2v.gif2. Нээлттэй байгаа бүхнээ харах боломж
Заримдаа та ямар файл програмаа нээснээ мартчихдаг уу?тэгээд түүнийгээ харах гээд хулганаараа хичнээн даралт хийдэг билээ үүнийг хөнгөвчлөн хулганы ганц даралтаар бүх нээлттэй програм файлууд нүдэнд ил болон харагдах юм.

3v.gif
3. Зурагнуудыг цэгцтэй байлгаж, share-лахад бэлэн байлгах боломж

Windows Photo Gallery-г ашиглан та хүссэн зургаа он сар өдөр, голлох үг, эсвэл тэмдэгтээр тэмдэглэн хадгалж болно .Ингээд тухайн зургийг гаргаж ирэхийн тулд хавтаснаас нээж дээш доош нь гүйлгэх шаардлагагүй. 
 Photo Gallery-г ашиглан та мөн зургаа засварлаж slideshow зэргийг хийж болохоос гадна түүнийг share-лахад дахин өөр сонголтыг хийхгүйгээр share-лаж болно .Зурагтай холбоотой бүхэн нэг дор байрласан болно.
4v.gif
4.Өөрийн кино хийх

Өөрийн гайхалтай киног хийх бололцоотой Windows Movie Maker ашиглан зураг, видеогоор кино хийж түүнд дуртай дуугаа оруулан гарчиг үгнүүдийг оруулж өгч болно. Үүнийгээ найз нөхөддөө share-лаж болохоос гадна илүү мэргэжлийн харагдуулах Windows DVD Maker мөн ашиглаж болно.

5v.gif
5. Дуу хөгжмөө бичиж, хүссэн газраа тоглуулах боломж

Их хэмжээний дуутай бол түүнийг цэгцтэй байлгана гэдэг хүндрэлтэй байдаг. Гэвч та одоо Windows Media Player 11 ашиглан их хялбархнаар тэдгээрийг эргүүлж, жагсаалт үүсгэж, гаргаж ирэх боломжтой болсон. Ганцхан даралтаар өөрийн дуртай дуу хөгжмийн Playlist-ийг үүсгэж болно .Өөрийн дуртай дуу хөгжмөө хялбар байдлаар байнга тоглуулж болно. Бусад компьютэрт сүлжээ ашиглан share-лаж, Xbox 360 зэрэг дижитал девайсад мөн хуваалцаж болно.

6v.gif
6. Нэг цонхон дээр олон вебүүдийг гаргах боломж
Олон Windows броусер нээлгүйгээр олон вебсайтуудыг нээхийг хүсэж байна уу? Windows Internet Explorer 7 ашиглан хялбархнаар нээсэн хэд хэдэн вебүүдийн хооронд шилжиж цагаа хэмнэх боломжтой. Мөн веб дахь зургуудыг Quick Tabs-ийг ашиглан бүгдийг нь дүрстэй хэлбэрээр харах боломжтой.

7v.gif
7. ТV-г өөрийн цагт нь үзэж, бичиж авах боломж

TV-г сүлжээн дэхь цагийн хувиараар бус өөрийн цагтаа үзэх боломжийг Windows Media Center олгож байгаа бөгөөд хэрэв таны компьютер ТV карттай бол шууд ТV-гээс видео бичилэг хийж, үзэж болно. Хэрэв давхар ТV карт хэрэглэдэг бол нэгэн дээр нь дуртай шоугаа үзэж нөгөө дээр нь бичлэгээ хийх бүрэн боломжтой.

8v.gif
8. TV болон PC-ийгээ хамтад нь ашиглаж жинхэнэ энтэртайментийг мэдрэх боломж

Windows Media Center ашиглан PC болон TV-гээ холбон зураг, видео гээд бүх дижитал энтэртайментийг том дэлгэцэн дээр үзэх боломжтой. Мөн  Xbox 360 -нд ч холботийг хийж болно.

9v.gif
9. Хамгийн хэрэгцээтэй зүйлсээ амархан олж болохоор байрлуулах боломж

Цаг агаарыг шалгах гэж веб броусер нээх шаардлагагүй, хэдэн тоог нэмэх гэж тооны машиныг холоос дуудах шаардлагагүй, хэрэгцээтэй өдрөө харах гэж календараа нээх хэрэггүй . Энэ бүхнийг Windows Sidebar ашиглан дэлгэцийнхээ баруун талд байрлуулж болно. Хэзээ хэрэгтэй болно зүгээр л дарахад хангалттай.

10v.gif
10. Хүүхдүүдийг тань аюулгүй байхад нь туслах боломж

Хүүхдүүдээ хэтэрхий удаан компьютер дээр сууж, онлайнаар элдэв сонин үзэж байгаад санаа зоьж байна уу? Харин одоо та Parental Controls-ийг ашиглан компьютерийн хэрэглээг тодорхой хязгаартай болгох боломж байна. Мөн та тоглоом ямарваа нэг вебсайтад хориг тавьж болно.
Мөн Windows Defender ашиглан хувийн мэдээлэлээ сайтар хамгаалж мөн вирус, spam-с мөн хамгаалах боломжийг Windows Vista олгожээ.

Ингээд Windows Vista-ийн талаарх бяцхан мэдээлэл танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Өшөө илүү мэдээлэл авахыг хүсвэл албан веб болох http://www.microsoft.com/windows/windows-vista/  -аар зочлоорой.
Шошго

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Anonymous & NAME/URL гэсэнг сонгоно уу!